[ХОВ ЖИВ] VICTORIA(25) KYUHYUN(24)-Г АХ ГЭЖ ДУУДДАГ

7 сарын 11-нд MBC-н Radio Star нэвтрүүлэгт 2PM-н Nichkhun f(x)-н Victoria нар орсон ба  Victoria анх Солонгост ирээд ямар байсан талаараа ярьжээ.

“Солонгост ирсэнээс хойш хамгийн анхны найз минь Kyuhyun байсан. Солонгост ирээд их ганцаарддаг байсан. Гэхдээ Kyuhyun-д баярлалаа. Би маш олон найзтай болох боломжтой болсон” гэжээ.

Kyuhyun Victoria-г анх SM Entertainment-д орж байхад нь SM-ийнханд “манай агентлагт жүжигчин И На Ёонтой адилхан хүн орсон байна” гэж ярьжээ.
Kyuhyun -“Victoria-н залуухан царайнас болоод би түүнийг надаас дүү гэж боддог байсан. Тэгээд би намайг ах гэж дуудаарай гэж хэлсэн. Дараа нь би түүнийг надаас 1 насаар эгч гэдгийг нь мэдсэн. Гэхдээ одоо ч гэсэн Victoria намайг ах гэж дууддаг” гэжээ.

2 comments on “[ХОВ ЖИВ] VICTORIA(25) KYUHYUN(24)-Г АХ ГЭЖ ДУУДДАГ

Сэтгэгдэл бичих